Хүүхэд тасаг

 

ХҮҮХДИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

Хүүхдийн тасаг нь анх 1961 онд тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутагт хүн эмнэлгийн салбар 1 хүүхдийн эмчтэй,20 ортойгоор ажиллаж эхэлж байжээ.1992 одоогийн зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байна.Хүүхдийн тасагт ажиллаж байсан тэргүүний эмч, сувилагчид, зарим нь одоог хүртэл тасагтаа ажиллаж байгаа ба гавъяаныхаа амралтанд гарсан хэдий ч хүүхдийн тусламж үйлчилгээгээ үзүүлсээр явааг дурьдахгүй байхын аргагүй юм.Сувилагч  Ю.Оюунцэцэг, Б.Бүжинлхам, Ж.Эрдэнэчимэг, Ад.Алтантуяа, Ц.Алтантуяа, Г.Тунгалаг,Д .Ариунаа, Б.Ариунаа,эдгээр алтан үеийнхэн гэж нэрэхэд нүүр бардам эмч сувилагч нар маань томуу болон улаан бурхан өвчний үед ачааны хүндийг үүрэлцэн хүүхдийн амь насыг авран ажиллаж ирсэн түүхтэй. 2000 онд хүүхдийн эмчилгээ оношлогоо,сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ эргэлт гарч ХӨЦМ хэрэгжин эхэлсэн билээ.

Тасгийн үйл ажиллагааны онцлог:

Хүүхдийн тасаг нь Дархан-уул аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн  Хүдэр, Жавхлант, Ерөө, Бугант, Хөтөл, Зүүнхараа, Баруунхараа, Зүүнбүрэн, Баруунбүрэн зэрэг сумуудын ба бусад аймгуудын Дархан сумаар дайран өнгөрч байгаа болон Дархан хотод түр оршин сууж буй хүүхдүүдэд үйлчилдэг. Улирлын онцлогтой холбоотой өвчлөл ихэссэн үед  хүчин чадлаас  3 дахин давсан буюу 100-200 хүүхэд хэвтэн эмчлүүлэх тохиолдол байдаг ба 24 цагийн турш манай мэргэшсэн баг хамт олон тасралтгүй ажиллаж байдаг.

ЭМЧ СУВИЛАГЧДЫН ЗЭРЭГ ЦОЛ

Хүүхдийн тасгийн эмч нар нь бүгд нарийн мэргэшсэн, мэргэжлийн ахлах ба тэргүүлэх зэрэгтэй, клиникийн професор 2, АУ-ны магистер цолтой 2 их эмч ажиллаж байна. Мөн хүүхдийн мэдрэлийн мэргэшсэн 2 их эмч тус тус ажиллаж байна.

Одоо хүүхдийн тасаг нь 5 их эмч, 17 сувилагч, 54 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Сувилагчдын боловсрол:

Тасгийн 21 сувилагчаас  бакалавр 10, дипломын боловсролтой 11 сувилагч ажиллаж байна.

Сувилагчдын мэргэжлийн зэрэг:Тэргүүлэх зэрэгтэй 2, ахлах зэрэгтэй 8 сувилагч, нийт сувилагчдын  47.6%

Тасгийн сувилахуйн багийн ололт амжилтаас:

2011 онд “Байгууллагын шилдэг сувилахуйн баг”

2017 онд “Байгууллагын шилдэг сувилахуйн баг”

2020 онд “Цахим технологи” гутгаар байр

Сувилагчдын шагнал, урамшуулал:

Манай хамт олны одоогийн ажиллаж байгаа сувилагчдаас :Хөдөлмөрийн хүндэт медальтан-1, Эрүүлийг хагаалах тэргүүний ажилтан сувилагч-12, Эрүүл мэндийн яамны жуух бичигтэн  сувилагч-18, Аймгийн Тэргүүний ажилтан-7,Байгууллагын аварга сувилагч-2 ,Системийн аварга-1,Хүүхдийн төлөө сайн үйлстэн алтан медиалтан сувилагчид ажиллаж байна.

Өглөөг бид ингэж эхэлдэг,,,,

Хүүхэд бүрийг өөрийн хүүхэд мэт хайрлан сувилгаа асаргааг багаараа хийж гүйцэтгэж ажилдаг.

 

ЭШС  ажилд тогтмол оролцож, шинэ залуу сувилагчиддаа туршлагаа хуваалцах,аян өдөрлөгт тогтмол оролцох, эцэг эхчүүдэд сургалт сурталчилгааг тогтмол хийх нь бидний ажлын нэг хэсэг...

Сувилагчид   мэдлэгээ дээшлүүлж ажлын байрны сургалт болон бусад эмнэлгүүдээс туршлага судлахын зэрэгцээ аян өдөрлөгт тогтмол орлцдог,,,

 

ЭШС  ажилд тогтмол оролцож, шинэ залуу сувилагчиддаа туршлагаа хуваалцах,аян өдөрлөгт тогтмол оролцох, эцэг эхчүүдэд сургалт сурталчилгааг тогтмол хийх нь бидний ажлын нэг хэсэг...

Сувилагчид   мэдлэгээ дээшлүүлж ажлын байрны сургалт болон бусад эмнэлгүүдээс туршлага судлахын зэрэгцээ аян өдөрлөгт тогтмол орлцдог,,,