Дотор тасаг

Дотрын тасгийн товч түүх.

1962 оны 08 сарын 07-нд АИХ-н тэргүүлэгчдийн зарлиг гарч ”Дархан хот” гэж нэрлэх боллоо.Мөн УБ хотоос их эмч О. Шагдар эрхлэгчээр ирж 15 ор бүхий эмнэлэг нээж сувилагч нараа УБ хотруу сургалтанд явуулж “Мэргэжлийн үнэмлэх” олгуулжээ.
1963 онд сум дундын эмнэлэг 50 ортой бий болж 1972 онд Нэгдсэн эмнэлэг шинэ байранд орсноор 100 ортой Дотор Мэдрэл-ийн тасаг нээгдэв.2000 оноос дотрын тасаг 70 ортой ажил үйлчилгээг явуулж байна. Аймгийн хэмжээнд Дотрын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж орон тооны хувьд их эмч 5, ахлах сувилагч 1, сувилагч 10 ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Одоо ажиллаж байгаа бүрэлдхүүний товч танилцуулга:

Тасгийн эрхлэгч их эмч Н.Ариунжаргал Ахлах сувилагч П.Алтанчимэг

Их эмч Ю.Ариунаа,Х.Өнөрмаа, П.Болор Сувилагч

Ж.Амарбилэг,С.Одонцэцэг,Х.Өлзийсайхан,Я.Мөнхцэцэг,Р.Гүнжлхам,Ж.Мичидмаа, Х.Ганчимэг,А.Энхтуул,Ц.Мөнхтүвшин,Ө.Энхтунгалаг,туслах сувилагч Б.Бямбасүрэн нар ажиллаж байна.

 

Боловсролын байдал:

Бакалавр-14

 

Дипломын-1 Зэрэгтэй эмч, сувилагч: Тэргүүлэх зэрэгтэй-2 Ахлах зэрэгтэй -2 сувилагч ажиллаж байна.

 

 

Тасгийн ололт амжилт

 

2007,2008,2012,2015,2017,2019 онуудад Байгууллагын шилдэг хамт олон болсон. Шинээр Чихрийн шижин өвчний хөлийн хүндрэлээс сэргийлж Японы Сайсэйко эмнэлгийн туршлагаар халдвараас сэргийлэх зорилгоор хөл угаах арга техникийг хэвтэн эмчлүүлэгч нарт зааж хөлийг нь угааж хөл арчилгааны ач холбогдол урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгож гарын авлагаар тогтмол хангаж ирлээ. Сувилахуйн технологи-2016 уралдаанд ахлах сувилагч П.Алтанчимэг,сувилагч Я.Мөнхцэцэг,Ө.Энхтунгалаг нар “Хөл арчилгаа” бүтээлээр оролцож 1-р байр эзэлж өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнуулав.

 

 

 

Чөлөөт цагаараа хамт олноороо.