Мэдээ мэдээлэл

Дотрын тасгийнхан хэлэлцүүлэг зохион байгуулав

Эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 12, 05 тоот тогтоолын хэрэгжилт, хэвтэн эмчлүүлэгчийн эмчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор Г.Бадамлянхуа эрхлэгчтэй, Р.Оюунтуяа ахлах сувилагчтай дотрын тасгийн хамт олон өөрийн тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон эм зүйн тасаг, эрүүл мэндийн даатгал, инженерийн хамтаар “ Цахим эмийн захиалга, тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэгийг 2023 оны 02 сарын 10 ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.