Мэдээ мэдээлэл

Өдөрлөг зохион байгуулав.

📌 Дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэх үндсэн арга нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх явдал гэдгийг анхааруулж үүний төлөө манлайлах, нэгдэхийг уриалсан бөгөөд энэ ажлын хүрээнд мэс засал, хавдар, хөнгөвчлөхийн тасгийн хамт олон иргэдэд хавдраас сэргийлэх, эрт үед илрүүлэх урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах боломжтой гэдгийг ухуулан ойлгуулах, мэдлэг олгох мэдээлэл өгөх зорилгоор Хавдрын эсрэг “ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЕ-ҮЙЛДЭЛ ХИЙЕ.” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэдийн цусны даралт хэмжиж, цусан дах сахарыг тодорхойлж, эмчийн зөвлөгөөг өгч нийт 108 үйлчлүүлэгч хамрагдлаа

Хавдрын эсрэг “ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЕ-ҮЙЛДЭЛ ХИЙЕ”.