Мэдээ мэдээлэл

ГЭМТЭЛ СОГОГ ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОН

Дархан –Уул аймгийн Гэмтэл согог заслын тасаг нь нийт 19 ажилтайтай. Үүнээс их эмч-6, сувилагч 11, асрагч -2. Энэ тасагт МУ-ын гавъяат эмчтэй нийт мэргэжилтэнгүүдийн 80 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй, мэргэшсэн хамт олон нь байгууллагынхаа манлайлагч тасгуудын нэг. Жил бүрийн Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ ажлын хүрээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч нарт мэдлэг, мэдээлэл өгөх, сургалт, сурталчилгаа хийх олон нийт рүү чиглэсэн ажлуудыг эмчлэн сувилах үйл ажиллагаатай зэрэгцүүлэн хийж ирсэн чадварлаг энэ хамт олон нь 2022 онд1109 хүнийг хэвтүүлэн эмчилснээс авто осол 135, явганаас унаж, бэртсэн 299 буюу 26,9%, түлэгдэлт 105 үүнээс 68 буюу 64,7% 0-5 насны хүүхэд, хөлдөлт 13, мориноос унаж бэртсэн 61 хүнд буюу нийт 507 хүнд мэс заслыг хийсэн байна. Гэмтэл согог заслын хамт олон нь “Үе солих мэс заслын хагалгаа”г орон нутагтаа нутагшуулж бие даан хийн гүйцэтгэж цаашид олон шинэ тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.