Мэдээ мэдээлэл

Төрийн соёрхолт эмч нарын багийн сургалт боллоо.

МУ-ын Төрийн Шагналт, Хүний гавъяат Эмч О.Сэргэлэн МУ-ын Төрийн Шагналт, Хүний гавъяат Эмч Л.Ганболд, МУ-ын Төрийн Шагналт, Хүний гавъяат Эмч С.Эрдэнэ нарын бүрэлдхүүнтэй Төрийн соёрхолт гавъяат эмч нарын баг нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэнгүүдэд өнөөдөр /2023-02-06/ “COVID-19 цар тахлын сургамж- Анагаах ухааны тулгамдсан асуудлууд”, “Covid-19 цар тахлын үеийн мэс заслын тусламж үйлчилгээний удирдамж” сэдвээр лекц уншиж , мэс засал, гэмтэл, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн мэргэжилтэнгүүдтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариулт өгч,эрхэм багш нараасаа шинэ мэдээлэл авч суралцсан өдөр байлаа.