Мэдээ мэдээлэл

Улан-Үдэ хотын тархины харвалтын төвд эмч, сувилагч нар сургалтанд хамрагдав.

2022 оны 12 сарын 14нээс 16ны өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, дүрс оношилгоо болон мэдрэлийн эмч, сувилагч нараас бүрдсэн баг ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын Н.А. Семашкогийн нэрэмжит улсын эмнэлгийн харвалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тархины шигдээсийн үед бүлэн хайлуулах эмчилгээний дадлага сургалтанд хамрагдаж цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.