Мэдээ мэдээлэл

Ур чадварын шалгалт зохион байгуулагдаж дууслаа

Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас жил бүр тухайн жилдээ зохион байгуулсан онол болон дадлага сургалтынхаа үр дүнд суурилсан сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварын түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулж сургалтандаа дүгнэлт өгч цаашдын хэрэгцээгээ тодорхойлон ажилладаг. 2022 оны “Сувилахуйн түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилт”ийг үнэлэх шалгалтыг 11сарын 22ноос -11 сарын 24ны өдрүүдэд авч мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх мэргэжилтний бүрэлдхүүнтэй комисс томилогдон онолын болон 3 өртөө бүхий гардан үйлдлийн шалгалтыг ажлын байр болон гардан үйлдлийн кабинтед үргэжилэн явагдаж дууслаа.Энэхүү шалгалтанд сувилагч мэргэжилтэнээс гадна эх баригч, лаборант, рентген техникч мэргэжилтэнгүүд өөр өөрсдийн мэргэжлийн онцлогоор суурь шалгалтаа өгөхөөс гадна яаралтай тусламжийн болон тоног төхөөрөмжийн өртөөгөөр дамжин ур чадвараа үнэлүүлдэгээрээ онцлог юм.