Мэдээ мэдээлэл

Ээлжит аян дүнгээ гаргалаа

Аливаа байгууллагын тэр тусмаа эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэврийн буюу 00-ийн өрөө нь ая тухтай цэвэрхэн байх нь дараа дараагийн үйлчлүүлж байгаа хүндээ таатай мэдрэмжийг төрүүлдэг. 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 11 сарын 19-ны өдрийг дэлхийн 00-ийн өдөр болгон зарласан байдаг бөгөөд энэ ажлын хүрээнд нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлөөс 11 сарыг “00-доо доо Ач Холбогдол Өгцгөөе” уриатай аяныг зохион байгуулж тасаг нэгжүүд үйлчлүүлэгчдийн болон ажилчдын ариун цэврийн өрөөндөө ая тухтай орчинг бүрдүүлэн ажилласан хамт олныг шалгаруулах ажлыг зохион байгууллаа. Уг ажилд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, сүрьеэ, хүлээн авах яаралтай тусламж, гэмтэл, сэтгэц, онош зүйн тасгийн хамт олон бусдыгаа манлайлан оролцсонд талархал илэрхийлье!