Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр бөгөөд энэ жилийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриатайгаар тэмдэглэж байна. Энэ өдрийг сэтгэцийн тасгийн мэргэжилтэнгүүд эмнэлгийн ажилчдыг өглөөний цайтай инээмсэглэн угтан уг өдрийн ач холбогдлыг тайлбарлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан бол дараа нь эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч болон Олон Улсын Худалдааны төвийн үйлчлүүлэгч, лангуу түрээслэгч нарт сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөмж, мэдээлэл хүргэж, гарын авлага тараалаа.
Сэтгэцийн эрүүл мэнддээ цаг гарган, анхааръя!
#Mental Health Day