Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

 

Өнгөрч буй Усан туулай жилд “Дархан Нэгдсэн эмнэлэг”ийн хувьд ололт амжилт арвин, шинэ санал санаачилга, техник технологийн хөгжил дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бүтээн байгуулалтын жил байлаа. Ирж буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилд манай хамт олныг дэмжин тусалж хамтран ажилладаг аж ахуй нэгж албан байгууллага, иргэд та бүхнийхээ хамтын дэмжлэгтэй олон зүйлийг хийхээр төлөвлөн ажиллаж эхлээд байгаа билээ. Дарханчууд та бүхэндээ болон нутгийн зон олны эрүүл мэндийг сахин хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан, үе үеийн ахмадууд болон одоо хүчин зүтгэж буй нийт ажилтан та бүхэндээ VII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинэдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн " Урин хаврын баяр, ураг төрлийн хүндэтгэл сар шинэдээ сайхан шинэлж, гарч буй Луу жилдээ санаа сэтгэл түвшин, өрх гэрээрээ үүрд амгалан, үйлс оюунаараа цаглашгүй арвин, ухаан бодлоороо тансаг, аж амьдрал тань өөдрөг өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХҮНДЭТГЭСЭН ЕРӨНХИЙ ЭМЧ Б.МӨНХБАТ