Мэдээ мэдээлэл

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар

Орбис Олон улсын байгууллагаас манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2022.09.29/ төслийн багийнхан аймгийн НБХ-ын дарга Н.Цасчихэр, аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил нартай уулзалт хийж төслийн явцын талаарх мэдээллийг солилцон цаашид анхаарах асуудлаа ярилцлаа.

Уг төсөл 2023 он хүртэл үргэлжлэх ажээ.