Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ:

Хүүхдийн тасагт амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчний шалтгаант 0-5 насныхан ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд эмнэлэгт хэвтсэн мөртлөө дахиад хүндэрчихлээ, эмчийн бичиж өгсөн эмийг уугаад эдгэхгүй байна гэсэн асуудал гаргадаг. 👉Эмнэлэг ачаалал ихтэй учир ханиадны хүндрэлийн хурц үеийг дараад явуулна. ✅Үргэлжлүүлэн гэртээ гарсны дараа гэрээр асаргаа сувилгааг маш сайн хийх хийх, эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөхийг эцэг, эхчүүдэд анхаарах хэрэгтэй.

👉✅Хатгаагаар өвчилсөн хүүхдийн асаргаа сувилгаа хоёр сарын хугацаанд маш сайн байж бүрэн эрүүлжинэ. Хүүхдийн дархлаа таны арчилгаа сувилгаатай шууд холбоотой. Сайн унтуул, дуртай хоолыг нь хийж зохистой идүүл. Хүүхэдтэйгээ тогло, инээлгэ. Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулга. Шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Алим жигнэж өгч болно.

ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ