Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
АЖИЛЧДЫН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ “АЛТАН НАМАР -2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.
Эмнэлгийн ажилчдын өрхийн үйлдвэрлэлийг дэмжин, сурталчлах зорилгоор Дархан Юнител групптэй хамтран зохион байгуулагдсан “АЛТАН НАМАР -2022”амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нийт 16 чиглэлд 160 гаруй эмнэлгийн оролцсноос тэргүүн байр буюу өргөмжлөл, цомоор хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Мөнхжаргал , дэд байрыг сэтгэцийн тасгийн сувилагч Отгонтуяа, гутгаар байрыг амаржих тасгийн сувилагч Болорцэцэг нар эзэлсэн бол тусгай байруудыг үйлчилгээний албаны үйлчлэгч Мөнхцэцэг, хүлээн авах тасгийн сувилагч Энхбаяр, эмгэг нярайн тасгийн сувилагч Ууганбаяр нар тус тус эзэллээ. “АЛТАН НАМАР -2022” үзэсгэлэн худалдаанд оролцож шагналт байруудыг эзэлсэн ажилтан, албан хаагч нартаа болон нийт оролцогч, тэднийг дэмжин тусалсан тасаг нэгжийн хамт олонд талархал илэрхийлье.
ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ