Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын баг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нөхцөл байдал дээр ажиллаа.
Хүүхдийн тасагт ажиллах үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Гэрийн эргэлтийг сайжруулах, давтан эмчилгээ хийлгэх байгаа хүүхдэд анхаарах талаар онцгойлон хэллээ.
Өнөөдрийн байдлаар 106 хүүхэд тус тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн хувьд ихэнх тохиолдолд давтан эмчилгээ хийгдэж байгаа хүүхдүүд байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн томуугийн эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан хүүхдэд гэрийн асаргааг сайн хийх, хүүхдийг улиралд нь тохируулсан хувцаслах, амин дэмтэй, тэжээллэг хүнс хэрэглэх, дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.