Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА MNS 7014:2023 СТАНДАРТЫН ЦУВРАЛ СУРГАЛТ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭХЭЛЛЭЭ

Энэ оны 07 сарын 26-ны өдрөөс ЭМБ-уудад мөрдөж эхэлсэн “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартыг хэрэгжүүлэх ажлыг ЭМГ-аас зохион байгуулж бэлтгэгдсэн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Буяндэлгэрээр ахлуулсан сургагч багш нар уг стандартыг эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдад танилцуулах, сурталчлах, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хүрээнд эхний ээлжийн удирдах ажилтаны сургалтыг зохион байгууллаа. Уг стандартын сургалтанд нэгдсэн эмнэлгийн бүх мэргэжилтэн, ажилтан нар 12 багт хуваагдан хамрагдана.