Мэдээ мэдээлэл

Үтрээгээр умайг бүхэлд нь авах мэс заслыг орон нутагтаа анх удаа амжилттай хийлээ

Дархан –Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн амаржих тасагт “Үтрээ, умай бүрэн унжилттай” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйд “Үтрээгээр умайг бүхэлд авах” мэс заслыг эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Отгонбямба, Б.Бүжин, Б.Дорждэрэм эмч нарын болон мэдээгүйжүүлэгийн эмч К.Максим, хагалгааны сувилагч Энхтуул, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бүрэнцэцэг нарын багийхан орон нутагтаа анх удаа амжилттай хийлээ. Уг үйлчлүүлэгч нь олон жил энэ өвчний учир шаналж байсан бөгөөд охид, эмэгтэйчүүд, эхчүүд маань урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж шаардлагатай шинжилгээнүүдийг цаг алдалгүй өгөх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал.