Мэдээ мэдээлэл

Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлттэй нярайд мэс засал амжилттай хийгдлээ

Дархан Нэгдсэн эмнэлгийн эмгэг нярайн тасагт 2023 оны 11 сарын 08ны өдөр “төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийхан болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч М. Бямбадорж нарын бүрэлдхүүнтэй баг хамт олон 11 сарын 08 ны өдөр мэс засал амжилттай хийлээ. Уг нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүллээ. нярай нь эмгэг нярайн тасгийн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.