Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН ТАСГИЙН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ


Хүүхдийн тасаг нь хэвтэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус тасагт 11 сарын 02ны буюу өнөөдрийн  37 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас Насны бүлгээр авч үзвэл нийт хүүхдүүдийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, тэр дундаа дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байна. Хүүхдийн амбулаториор өдөрт 60 -70 орчимхүүхдүүд хандаж байгаагийн дийлэнх нь халуурсан, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэгтэй байгаа бөгөөд цөөн тохиолдолд гэдэсний хам шинжүүд илэрч байна. Ханиад, томууны  шинж тэмдэг илэрсэн үед  халдвар хамгааллын дэглэм баримтлах өрхийн эмчид хандах, эмчийн зөвлөгөөг ягштал  баримтлах.  Амьсгалын замын халдвар нь өөрөө хамар, залгиур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэл, боронхит үүнээсээ цаашдаа уушгины хатгалгаа болох хүндрэл үүсдэг тул эцэг эх, асран хамгаалагч нар    хүүхдэд тавих анхаарал, халамж,  асаргаа сувилгааны мэдлэгээ сайжруулах, дур мэдэн эм тариа хэрэглэхээс зайлсхийх нь чухал!!!