Мэдээ мэдээлэл

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Жил бүр сувилахуйн албанаас тухайн жилдээ зохион байгуулсан онол болон дадлага сургалтынхаа үр дүнд суурилсан сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварт  үнэлгээ  дүгнэлт өгч цаашдын хэрэгцээгээ тодорхойлон ажилладаг. Энэ  оны “Сувилахуйн түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилт”ийн түвшин тогтоох ажлыг 2023 оны  10 сарын 24 нээс 26ны өдрүүдэд   мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх мэргэжилтний  бүрэлдхүүнтэй комисс томилогдон онолын болон 3 өртөө бүхий гардан үйлдлийн үнэлгээг амжилттай хийж дууслаа. Энэхүү  түвшин тогтоох үнэлгээ нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хариуцлага, мэдлэг ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг сайжруулан, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшин тогтоон тасралтгүй хөгжих боломжийг хангах зорилгоор зохион байгуулдагаараа онцлог юм.