Мэдээ мэдээлэл

Мэдрэл судлалын оношилгооний төрлийг нэмэгдүүллээ


Дархан Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл судлалын сектор”-ын  хамт олон  мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг оношлох, эмчлэх үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлдэг бөгөөд амбулатори-2 тасагт мэдрэлийн оношилгоог “ТАРХИНЫ ЦАХИЛГААН БИЧЛЭГ”буюу ЭЭГ), “ТАРХИНЫ СУДАСНЫ ДОППЛЕРОГРАФ” буюу ТДС/-ийн шинжилгээний төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тархины цахилгаан бичлэг (ТЦБ) буюу Электроэнцефалографи (ЭЭГ) нь тархины эсээс үүсэх цахилгаан хэлбэлзлийг гавлын гадна талд байрлуулсан электродын тусламжтай бүртгэн, дэлгэц болон цаасан дээр буулгах электрофизиологийн шинжилгээний арга бол Тархины судасны допплерографийн шинжилгээ нь тархины судасны эмгэгийг эрт үед нь / харвалт болооогүй байхад гэх мэт/ илрүүлдэг хялбар оношлогооны өндөр үнэ цэнтэй орчин үеийн шинжилгээний арга юм. Энэ шинжилгээнд  хамрагдахын тулд Хуучин Дархан ЭМГ-ын 1 давхарт байрлах Поликлиник-2 тасгийн цахимаас мэдрэлийн эмчийн цагийн өөрийн биеэр болон 7037-1103,   7037-3103 утсаар авч үзүүлэн шийдвэрлүүлнэ. Иргэн Та  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа ЭМДаатгалаа бүрэн төлсөн байна
ДАРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ