Мэдээ мэдээлэл

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ГАДААД ХАРИЛЦАА ӨРГӨЖСӨӨР............

Дархан –Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөлтын үндсэн ажлын нэг нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 10 сард “RESOURCE EXCHANGE INTERNATIONAL” Америкийн эмч нарын холбоотой байгуулсан хамтын ажиллагаа маань амжилттай хэрэгжиж АНУ-ын нярайн эрчимт эмчилгээний эмч 1 жилийн гэрээтэйгээр эмгэг нярай болон амаржих тасагт ажиллаж байгаа бол их эмч С. Оргил нь АНУ ын Greenville Memorial Hospital эмнэлэгт зүрх судасны оношлогоо эмчилгээний чиглэлээр шалгаруулалтанд тэнцэж суралцах болсноор хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдлаа. Мөн оны 9 сард ерөнхий эмч Б.Мөнхбат Тайванийн эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung” эмнэлэгтэй хамтран ажиллах “Хамтын Ажиллагааны Санамж Бичиг” -ийг байгуулж гарын үсэг зурлаа. Энэхүү дээрх хамтын ажиллагааны хүрээнд хоёр талууд тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах, мэргэжилтэнг солилцож ажиллах бүрэн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Олон жилийн хамтын ажиллагаатай ЖАЙКА Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай сувилахуйн чиглэлээр олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байна