Мэдээ мэдээлэл

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023 ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУУЛАГДАНА.


📌 Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан ЭМГ, НЭМҮТ, УГТЭ, ХААН БАНК САН, МҮОНРТВ хамтран хэрэгжүүлж буй "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2023 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд Дархан-Уул аймагт хэрэгжинэ.
✅Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДМА-наас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн ЭМГ, СӨЭМТ-ийн 20 гаруй эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалтыг зохион байгуулж, аяны ерөнхий зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч санал солилцлоо. 
✅Тус аяны хүрээнд НЭМҮТ нь Дархан-Уул аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, СӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран Цусны даралт ихсэх (ЦДИ) өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-өөс доош насныханд, Зүрх судасны өвчин (ЗСӨ)-өөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийг тогтоох үнэлгээг 40-өөс дээш насныханд, бие бялдрын бүрдмэл үнэлгээг (танита аппаратаар хүний биеийн бүтцийг тодорхойлох шинжилгээ), Эрүүл амьдралын хэв маягыг хэвшүүлэх, мэргэжил арга зүйн  сургалт, зөвлөгөөг өгч ажиллана.