Мэдээ мэдээлэл

ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙХАН АЖИЛЛАЛАА

Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Дархан –Уул аймагт Шинэ эмнэлгийг Дархан сумын 13 дугаар багт байрлах одоогийн Нэгдсэн эмнэлгийн урд байгуулахаар орон нутгаас 5 га газрыг шийдвэрлээд байгаа бөгөөд шинэ эмнэлгийн цогцолбор барих төслийн хүрээнд хүрээлэн буй орчин нийгмийн үнэлгээ ба одоогийн эмнэлгийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгмийн аудитыг хийж гүйцэтгэх зорилго бүхий байгаль орчин, нийгмийн судалгааны мэргэжилтэнгүүдээс бүрдсэн үнэлгээний багийхан өнгөрсөн өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэргэжилтэнгүүдтэй санал солилцон эмнэлгийн үйл явцад үүсч, тулгарч буй, цаашид үүсэж болзошгүй байгалийн орчин ба аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар харилцан ярилцаж зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.