Мэдээ мэдээлэл

Нэгдсэн эмнэлгийн хамт олон 2023 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

Нэгдсэн эмнэлгийн захиргаа, удирдлага, албадуудын дарга нар  ажилтан, албан хаагч нартаа 2023 оны эхний хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай, нөхцөл бололцоог бий болгоход  хийж  бүтээсэн ажлууд, санхүүгийн  чиглэлээр  тус тусынхаа  ажил үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хийсэн нь энэ удаагийн тайлангийн онцлог байлаа. Ерөнхий эмч Б.Мөнхбат  тайлангийн төгсгөлд эмч, эмнэлгийн мэргэжилтэний харьцаа, хандлагын сайжруулахад бодиттой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, мэргэжилтэнгүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, үйлчлүүлэгчдэд ая тухтай орчин нөхцлийг  хамтын оролцоо чухал болохыг онцлон дүгнэлээ.