Даваа-Пүрэв 08:30-16:30
Баасан 08:30-13:30
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.2.1 дэх заалт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилан хэрэгжүүлж байгаа “Walk the Talk” үйл ажиллагааг дэмжин “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар 2023 оны 5-10 дугаар сарыг дуустал зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү аянд нэгдсэн эмнэлгийн хамт олон нэгдэж идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдл, нөлөөллийн ажил болох ээлжит өглөөний алхалтаа зохион байгууллаа. Өглөөний алхалтанд нийт 8-н алба, 19 тасгийн нийт 236 ажилтан албан хаагч оролцлоо. “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аянд иргэн бүр нэгдэн тогтмол алхаж, идэвхтэй хөдөлснөөр өөртөө болон гэр бүлдээ эрүүл амьдралын дадал хэвшүүлэх боломжтой энэхүү аянд нэгдэхыг нэгдсэн эмнэлгийн хамт олноос уриалж байна.
Та бүхэнд “Эрүүл идэхтэй амьдрал”-ыг хүсэн ерөөе.