Мэдээ мэдээлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт /2023-03-03/ өнөөдрийн байдлаар 102 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүд. Үүнийгээ дагаад хүндрэх эрсдэл их байна. Өндөр халуурах, огиулж бөөлжсөн, гүйлгэх зовиуртай ирж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар, дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг тул бага насны хүүхдийг олон хөлийн газраар дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг сайн чанартай шим тэжээлтэй хоол хүнсийг тогтмол хэрэглүүлж байхыг хүүхдийн эмч нар зөвлөж байна.