Мэдээ мэдээлэл

Өдөрлөг зохион байгууллаа

Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна. Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрлөг явагдахыг дутуу төрөлт гэдэг бөгөөд Нярай дутуу төрж, эндэх нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдог. Дутуу төрөлтөөс сэргийлэх, эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд Дутуу төрөлтөөс сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий энэ өдрийг угтаж Нярайн эмгэг судлалын тасгийн эмч нар Өрх, сумын эмнэлгүүдийн эмч нарт “Нярайн шарлалтын оношлогоо эмчилгээний удиирдамж” , эх баригч, нярайн сувилагч нарт “Дутуу, бага жинтэй, өвчтэй нярайн менежментийн сургалт”ыг тус тус хийснээс гадна энэ өдрийн хүрээнд өдөрлөгийг зохион байгуулж амаржих тасгийн эмч, мэргэжилтэн, ажилтан нар балчирхан хүүхдүүд, ээжүүдтэйгээ хамт “гар угаах хөгжимт дасгалыг суралцангаа хамтдаа хийж, АНУ Техас мужаас ирсэн нярайн зөвлөх эмч Sarah Coors тусламжтай “Кенгару мам” асаргааны өрөөг нээж анхны үйлчлүүлэгчдээ тусламж үзүүлж, дутуу төрсөн 20 гаруй хүүхдэд нярай эмч Д.Бүрэнжаргал хүүхдийн хөдөлгөөн сэтгэцийн хөгжлийг үнэлэх үзлэг хийж зөвлөгөө өгөх үйл явагдаж уг үйл ажиллагаанд нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

Дутуу төрөлтөөс сэргийлэх, эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал. Дутуу төрөлтөөс сэргийлье