Мэдээ мэдээлэл

Шинэ ажилтаны сургалт зохион байгуулагдлаа

Нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, сургалт, хөгжлийн албанаас “Шинэ ажилтныг дадлагажуулах, дасан зохицуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шинээр ажилд орсон эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарт эдийн засаг төлөвлөлтийн алба, ёс зүйн хороо, халдварын хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон гамшгийн ажилтан нартай хамтран эхний багц сургалтыг зохион байгуулж, сургалтын дараа хүний нөөцийн албаны дарга Б.Туяасайхан шинэ ажилтануудтай уулзалт хийж ажлын байран дээрээ тулгамдаж байгаа болон бэрхшээлтэй асуудлын талаар санал солилцов.